Үнээ нэмсэн ШТС-уудад албан бичиг явууллаа
Шатахууны үнээ 50 төгрөгөөр нэмсэн нефть импортлогч компаниудад ШӨХТГ-аас албан тоот бичиг хүргүүлэхээр болжээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай “Шатахууны үнэ зах зээлээ даган өсөх, үгсэн хувилдаж өсгөх нь мэдээж хоёр өөр асуудал юм. Одоогийн байдлаар бид “Жаст” болон “Магнай трейд” компанид яагаад нэг өдөр үнээ нэмсэнийг нь тодруулах зорилгоор албан бичиг явуулсан. Хариу нь албан ёсоор ирээгүй байна. Саяхан надад “Жаст” компанийг “Магнай трейд” авч байгаа гэсэн албан бус мэдээлэл ирсэн. Өрсөлдөөний тухай хуулинд зааснаар нэг салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нэгдэх болсон тохиолдолд манай байгууллагаас зөвшөөрөл авах ёстой байдаг. Дээрх байгууллагуудаас тийм хүсэлтийг өнөөдрийн байдлаар хүлээж аваагүй байгаа учраас албан бичиг хүргүүлсэн юм” гэв.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ