Цэцэрлэгийн эрхлэгч эрх мэдлээ урвуулан ашиглаж ₮15 саяыг завшжээ

Прокурорын байгууллага гуравдугаар сарын 24-нөөс 28-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50878, мөрдөн байцаалтын 3185 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч Я.Г нь архи, согтууруулах ундаа тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, зөрчлийг мэдэгдэлгүйгээр “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж, С.Э, Б.Б нарт давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дугаар зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн анхан шатны шүүхэд,
- - Нийслэлийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.О, нягтлан бодогч Ц.Б нар нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бохир ус соруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажиллуулж байхдаа бохир ус соролтын тоо, хэмжээг нэмэгдүүлэн 15.7 сая төгрөгийн илүү төлбөр гаргуулан авч, хувьдаа завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ