Цасанд суусан суудлын автомашиныг татан гаргажээ

Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн “Хангилцагийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 170 км-т, сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн   20:58 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчид ажиллаж М-ийн “Приус-41” загварын автомашин цасанд суусан байсныг 22:22 цагт цаснаас татан гаргасан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -8 хэм хүйтэн
Уржигдар 07 цаг 53 мин