"Ноорог"-ын ажилтантай холбоотойгоор ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

08:00 цагт: "Өсвөрийн сэргийлэгч" зөвлөгөөн ДХИС-д болно. Холбогдох утас:91085550

09:00 цагт: Хүүхэд хамгааллын үйлчилгээ, санхүүжилт, нэг хүүхдэд ноогдох дундаж зардлын нормативыг хэрэглэх, нутагшуулах асуудлаар Ялалт Плазад мэдээлэл өгнө. Холбогдох дугаар: 89017101

10:30 цагт: "Монгол хүн ба эрсдэлийн боловсрол" аяны талаар ОБЕГ-аас мэдээлнэ.

11:00 цагт: Олон улсын гэрээ конвецид заасан хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хэрэгжилттэй холбоотой хэвлэлийн бага хурал ХЭҮК-ын байранд болно. 

11:00 цагт: Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд сүрьеэгийн нөхцөл байдал,хийгдэж буй ажил зэргийг ЭМЯ-аас танилцуулна. Холбогдох утас:91000379

11:00 цагт: “Морин хуур” хүүхэлдэйн жүжгийг Монголын хүүхдийн ордонд нээнэ.

"Ноорог"-ын ажилтан А.О-н ар гэрээс олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан хийсэн. Уг мэдээлэлтэй холбоотой өнөөдөр Нийслэлийн Цагдаагийн Удирдлагын газраас 10.00 цагаас мэдээлэл өгөхөөр болжээ.

14:00 цагт: БОУАӨЯ, Усны газар, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль хамтран “Ус-хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XIX бага хурлыг зохион байгуулна.

 

14:30 цагт: Монгол Улсын Засгийн газар-НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал ГХЯ-нд болно.

 

15:00 цагт: “Дундад зууны монгол хүний нэрийн судалгаа” гуравласан бүтээлийн нээлтийн ёслол Монгол Улсын Үндэсний номын сангийн Төв байр, Үнэт ховор номын музейд болно.

-Махны үхрийн аж ахуйн амжилтын үндэс баталгаатай чанартай тэжээл үйлдвэрлэл, тариалах,хураах, хадгалах технологи сэдэвт сургалт хэлэлцүүлэг болно.


Орон нутагт:

19:00 цагт: Архангай аймгийн Хөгжимт драмын театрт "Зая гэгээнтэн" түүхэн дуулалт жүжгийг тоглоно.

-“Бүсчилсэн хөгжил” хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт болж буй Спортын их наадам үргэлжилж байна.  

 

Хилийн чанадад:

Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -8 хэм хүйтэн
Уржигдар 07 цаг 53 мин