Архидан согтуурахтай тэмцэх хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлнэ

09:00 цагт: УНТЭ-ийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Энэ үеэр донор хүлээж байгаа үйлчлүүлэгч оролцож бодит байдлын талаар байр сууриа илэрхийлэх юм. Холбогдох утас:95112565

09:30 цагт: Дэлхийн ус цаг уурын өдөрт зориулсан ”Мөстөл мөсөн голын хадгалалт, хамгаалалт, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоонд учрах саад бэрхшээлийг хамтдаа шийдье” эрдэм шинжилгээний бага хурал ЦУОШГ-т болно.

10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Цэнхэр алт” усны үндэсний хоёрдугаар чуулган Төрийн ордонд болно.

10:00 цагт: Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нэгдсэн арга хэмжээний нээлт ХЗДХЯ-нд болно. Холбогдох утас:96121060

11:00 цагт: Ой хээрийн болон өнжмөл шар өвсний түймрийн асуудлаар ОБЕГ-аас мэдээлнэ.

11:30 цагт: Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгээс сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулахад олон нийтийн хяналт оролцоо сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:40 цагт: "Монгол соёлын тайлбар толь бичиг" номын нээлт Монгол Улсын үндэсний номын санд /шинэ байр/ болно.

12:00 цагт: Дэлхийн ойн өдөр өнөөдөр тохиож байна Энэ өдрийг тохиолдуулан Өнөөдөр 12.00 цагт тарьсан модоо цахимаар бүртгүүлэх, тухайн мод нь ургасан тохиолдод иргэнийг урамшуулах системийг танилцуулна. Холбоо барих утас: 94999598

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -8 хэм хүйтэн
Уржигдар 07 цаг 53 мин