УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын даргатай уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ. Тэрбээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Эрхэмсэг ноён Л.Хойлтой 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Уэстминстерийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дээд түвшний харилцан айлчлал, харилцан ойлголцол бэхжиж байгааг онцлов.

Мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа Тамгын газар болон Парламентын бүлэг хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинээр байгуулагдсан Улсын Их Хурлын тавьж буй зорилт, парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил” бодлого болон Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зорилгоор хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар танилцууллаа.

Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл түүний урилгыг хүлээн авч тус улсад УИХ-ын даргын анхны албан ёсны айлчлалыг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, уг айлчлал  хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

480564573_1096879755817198_6305164966096815975_n

480584196_1096879789150528_1066336834991431186_n

480615455_1096879729150534_4166456877587791748_n

480632422_1096879862483854_169767779887652610_n

480738026_1096879779150529_7267088515597780063_n

480764029_1096879732483867_1929047092716360061_n

480771917_1096879869150520_2076488862600843754_n

480782749_1096879812483859_2387838136664564978_n

480880334_1096879882483852_4136742783285971230_n

480960009_1096879842483856_4496666579839201381_n

480961440_1096879762483864_6280523634824861923_n

480962712_1096879825817191_3406366242900325160_n

480963058_1096879852483855_6230025272132015476_n

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -8 хэм хүйтэн
Уржигдар 07 цаг 53 мин