Хэвлэл мэдээллийн эрх зүйн форум болно
Арваннэгдүгээр сарын 1-ний баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:
09:00 цагт: “Милленниум Плаза”-д: Монгол Улсын статистикийн албаны 100 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 8007-9237, 9928-9492.
09:00-17:00 цагт: “Новотел” зочид буудалд: “Хэвлэл мэдээллийн эрх зүйн форум” болно. Утас: 9915-3305.
11:00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин төсвийн төсөлд оруулах санал болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлажээ.
11:00 цагт: Нийслэл дэх Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн гадаа сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралтай холбоотой асуудлаар мэдээлнэ.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11:30 цагт: Монголын багш нарын холбооноос багшлах эрхийн гэрчилгээ, журам зэрэг боловсролын харилцааны эрх зүйн зохицуулалтыг нийтийн эрх ашигт нийцүүлэх талаар мэдээлнэ.
12:00 цагт: Төв аймгийн хууль бус ИТХ-ыг хүчингүй болгох үндэслэлийн талаар мэдээлэл хийнэ.
Соёл урлаг:
-Монголын Урчуудын эвлэлийн галерей болон Архангай аймаг: “Эртний сайхан” үзэсгэлэн нээгдэж, “Соёлын бүтээлч сар” эхэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД