Монгол Улсын тогтвортой хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацыг нэвтрүүлэх уулзалт болно
Есдүгээр сарын 10-ны өдөр болох үйл явдлын тойм:
9:00-12:00 цагт: Монгол Улсын тогтвортой хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацыг нэвтрүүлэх талаарх оролцогч талуудын уулзалт НҮБ-ын байранд болно.
9:30 цагт: “Монголчуудын оршуулгын зан үйл: Уламжлал-орчин үе, чиг хандлага” Эрдэм шинжилгээний тавдугаар хурал МУИС-ийн Номын сангийн 5 давхарт эхэлнэ.
10:00 цагт: Ардчилсан намын удирдлагууд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө. Утас: 96151569
10:30 цагт: "Банкны салбарын 2024 оны эхний хагас жилийн тойм" судалгаа танилцуулах хэвлэлийн бага хурал болно.
11:00 цагт: Төрийн ордны Сүхбаатар танхимд УИХ-ын ЕНБД Б.Баасандорж болон Дэд дарга нар УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгүүд, УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний талаар мэдээлэл өгнө.
11:00 цагт: “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын авто замчдын холбоо, Замчин залуучуудын холбооноос "Бродюрын мафи"-ийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 91113464
14:00 цагт: Монголын орчуулагчдын үндэсний чуулганы хүрээнд зохион байгуулах урьдчилсан хэлэлцүүлэг МУИС-ийн I байр, Эрдмийн танхим (Дугуй заал)-д эхэлнэ.
-Шамбалын оронд мөр гаргах 171 дахь удаагийн ёслолыг Өвөрбаясгалант Хамарын хийдэд зохион байгуулна.
-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.
-“Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.
"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ