Сургуулийн автобус өнөөдрөөс үйлчилгээнд гарна

2024-2025 оны хичээлийн шинэ жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд хувийн болон улсын сургуулийн 215 автобус сурагчдад үйлчилнэ. Тодруулбал улсын ерөнхий боловсролын 70 сургуулийн 67 чиглэлд 72 автобус, хувийн сургуулийн 145 автобус 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн сурагчдыг тээвэрлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Дээрх төрийн өмчийн сургуулиудын автобуснууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхдийг тээвэрлэсэн гэсэн мэдээлэл бий. Түүнчлэн нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд автобусаар зорчихдоо зөвхөн автобусны зориулалтын картаар төлбөр төлөх бус NFC дэмжигч карт болон банкны бүх төрлийн энгийн картаар төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Есдүгээр сарын 1  буюу өнөөдрөөс сургуулийн автобус үйлчилгээнд гарч эхлэх юм

СЭТГЭГДЭЛ БИЧИХ