Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшүүлэх ажиллагаа есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилнэ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхэлж, есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилнэ.
Нэр дэвшигчид есдүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд баримт бичгээ хүлээлгэн өгнө. Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах юм. Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-нд тухайн шатны сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхэлнэ.
Нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ