Түймрийн объект руу эхэлж орсон 4 аврагчийн нэг нь амиа алджээ

Түймрийн голомт руу эхэлж орсон дөрвөн аврагчийн нэг нь амиа алджээ. Харамсалтайгаар амиа алдсан алба хаагчийн цогцсыг тус агуулахын гуравдугаар давхраас олсон байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, түймрийн голомтод хамгийн түрүүн Чингэлтэй дүүргийн алба хаагчид очсон бөгөөд тэтгэврээ гарах гэж байсан аврагч амиа алдсан бололтой.

Баянхошууны шинэ буудлын “Миний” дэлгүүрийн агуулахад 10 цагийн орчимд гал гарч нийслэлийн гурван гал унтраах ангийн алба хаагчид ажилласан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ