Мастер төлөвлөгөөний хэлэлцүүлэг боллоо

Азийн хөгжлийн банкны технийкийн тусламжаар хэрэгжүүлж байгаа “Эрчим хүчний хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах” төслийн төгсгөлийн тайлангийн хэлэлцүүлэг 2013 оны есдүгээр сарын 6-ны өдөр Корпорейт зочид буудалд боллоо.

Хэлэлцүүлгийн нээж Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, АХБ-ны Зүүн Азийн бүсийн хөгжлийн газрын Эрчим хүчний хэлтсийн мэргэжилтэн Шигүрэ Ямамура нар үг хэлж, “Эрчим хүчний хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах” төслийн багийн ахлагч Майкл Эммертон “Эрчим хүчний бодлогын асуудал”, төслийн эрчим хүчний эдийн засгийн шинжээч Сакари Оксанен “Монгол Улсын эрчим хүчний стратеги”, төслийн санхүүгийн шинжээч Алла Евдокимова “Эрчим хүчний хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх нь” гэсэн сэдвүүдээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ