Д.Оюунбат: Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зарим хороонд гамшгийн шар түвшин тогтооно

Халиа тошин, шар усны үерээс сэргийлэх талаар Нийслэлийн онцгой комиссоос хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.


НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Халиа тошинд өртсөн айл өрх, иргэний аюулгүй байдлыг хангах, мөсийг нэн даруй зөөж тээвэрлэх, түр далан босгох, шуудуу татах, лаг хагшаас хогийг цэвэрлэж ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх, үерийн хамгаалалтын байгууламжийн найдвартай ажиллагааг хангах, хаврын шар усны үер, зуны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай гэж үзэж гамшгийн шар түвшин тогтоосон” гэв.

 

Гамшгийн шар түвшнийг тогтоож, 2024 оны хоёрдугаар сарын 8-нд НОК-ын даргын гаргасан тогтоолын агуулгыг танилцуулъя.

 

-Нийслэлийн үерийн хамгаалалтын барилга, байгууламж, Сэлбэ гол дагуух халиа тошингийн хор уршгийг арилгах хариу арга хэмжээг зохион байгуулах

-Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн хороодод хэсэгчлэн гамшгийн шар түвшнийг тогтоосугай

-Халиа тошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг дүүргийн Онцгой комиссын дарга, гамшгаас хамгаалах алба, нутгийн захиргааны байгууллагын дарга нарт даалгасугай гэжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ