Ирэх сарын 1 хүртэл малчдаас өдөрт 500-1000 хонь авч, Иран руу гаргана
Төрийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэн экспортын баримт бичгийг ажлын 8 цагт багтаан олгон, бүх төрлийн махны квотыг цуцалж, агаарын тээврийн экспортыг сэргээсэн зэрэг арга хэмжээний үр дүнд 2023 онд махны экспорт түүхэн дээд амжилт тогтоон 80.4 мянган тоннд хүрлээ.
Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан гарз, хохирол багатай даван туулах зорилгоор Иран улс руу мах экспортлогч аж ахуйн нэгжүүд малчдаас амьд хонь худалдан авч, халал аргаар бэлтгэн экспортлох ажлыг энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл орон даяар зохион байгуулж байна.
Мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүд өдөрт 500-1000 хонь хүлээн авах хүчин чадалтай бөгөөд доорх хуваарийн дагуу мал худалдан авч байна. Тиймээс малчид, иргэд Та бүхнийг аймаг, сумын онцгой комисс болон үйлдвэрүүд рүү шууд хандахыг зөвлөж байна.
Мөн зохицуулалтыг хийж буй толгой компани “Интернешнл Халал Мийт” ХХК -ийн 85002550 дугаар утсаар холбогдоно уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД