"1000 төгрөг төлөөд тухайн өдрөө гурван удаа нийтийн тээврээр зорчих боломжтой"
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Мөн үеэр тэрээр нийтийн тээврийн тариф шинэчлэгдэхтэй холбоотой мэдээлэл өгөв. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Нийтийн тээврийн үйлчилгээг 1000 төгрөг болгоно. Ингэхдээ, нэг удаад 1000 төгрөг уншуулаад тухайн өдрөө дахин гурван удаа зорчих байдлаар зохицуулж байгаа. Оюутнууд хичээлийн таван өдөрт хоёр удаа үнэгүй зорчино. Харин дөрвөөс дээш удаа зорчвол өдөр тутмын хэрэгцээндээ бус хувийн ажил амжуулж байна гэж үзэн дахин 1000 төгрөг уншуулаад явна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн үнэ төлбөргүй хэвээр байна. Нийтийн тээврийн компани 1350 төгрөгөөр үйлчилгээгээ үзүүлбэл алдагдалгүй явах тооцоололтой байдаг. Эл тооцооллоор явах боломжгүй. Харин 1000 төгрөг болговол алдагдал багасна.
Хөдөө орон нутгийн ахмад настан хотод орж ирээд автобусны картаа аваад үнэгүй зорчино. Тухайн хүний аймаг орон нутгийг бүртгэлээр нь хянаж үзээд аймгаас нь нэхэмжилнэ. Энэ бол угаас байдаг, өндөр настныг үнэгүй зорчуулах тухай заагдсан асуудал юм" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ