Засгийн газар гадаад өрийг бууруулах чиглэлээр хийж буй ажлаа танилцуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс шийдвэрлэсний дагуу парламент энэ долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.

Даваа гариг (2024.01.08)

  • 10.00 цагт УИХ дахь намын бүлгүүдийн хуралдана.

Мягмар гариг (2024.01.09) 

10.00 цагт Үйлдвэржилт-ийн бодлогын байнгын хороохуралдана

  1. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 08, 2023 оны 01 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох
  2. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох
  3. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 07 дугаар тогтоолын хэрэгжилт болон Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагааны талаарх тайланг хэлэлцэх

11.00 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдана

  1. Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  2. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай болон Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай ИХ-ын тогтоолуудын нэгтгэсэн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүн 2022.06.03-нд, УИХА-ын гишүүн О.Цогтгэрэл 2022.12.13-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  3. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

12.00 цагт Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана

  1. Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  2. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  3. Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  4. Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  5. Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нарын 6 гишүүн 2022.08.19-нд тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

13.30 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдана

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.20-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.20-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  3. Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  4. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  5. Байнгын хорооны тогтоолын төсөл /Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
  6. Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

14.30 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана

  1. Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ч.Ундрам нарын 6 гишүүн 2023.03.16-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Лхагва гариг (2024.01.10) 

09.30 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

  1. Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.10.23-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/
  2. Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төслийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.12.20-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  3. Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.12.20-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  4. Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  5. Бусад

10.00 цагт Төсвийн байнгын хороо хуралдана

  1. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол

14.30 цагт Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг УИХ-д танилцуулах түр хороо хуралдана

  1. Хянан шалгах түр хорооны “Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол”-ын тайланг хэлэлцэх

15.00 цагт Төсвийн байнгын хороо хуралдана

  1. Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  2. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай УИХ-ын 2017 оны 83 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  3. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэх
  4. Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн болон 2023-2025 оны стратегийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэх

Пүрэв, баасан гариг (2024.01.11, 12) 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

  1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
  2. Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  3. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  4. Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  5. Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  6. Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нарын 6 гишүүн 2022.08.19-нд тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  7. Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ч.Ундрам нарын 6 гишүүн 2023.03.16-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  8. Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.10.23-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/
  9. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай болон Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай УИХ-ны тогтоолуудын нэгтгэсэн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүн 2022.06.03-нд, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 2022.12.13-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.20-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.20-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  12. Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төслийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.12.20-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  13. Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.12.20-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  14. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  15. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  16. Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  17. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай УИХ-ын 2017 оны 83 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  18. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудал
  19. Бусад
  20. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж Монгол Улсын гадаад өрийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлогын талаар тавьсан асуулгын хариуг сонсоно

СЭТГЭГДЭЛ БИЧИХ