Цагаан сараас өмнө иргэн бүрт 580 мянган төгрөгний ногдол ашиг өгөхийг шаардав
Тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ногдол ашгийн талаар хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэр иргэн Г.Хажидмаа: "Бид Тавантолгойгоос ногдол ашиг олгохыг шаардаж, 2 жил гаруй тэмцсэн. Эдийн засаг элгээрээ хэвтчихсэн учраас Монголын ард түмэн зовж амьдарч байна. Засгийн Газар болон УИХ-ын дарга Г.Занданшатар ч нийт хүн амын 60 гаруй хувь нь нэн ядуу болчихлоо гэдгийг хэлж байсан. Яагаад өнөөдрийг хүртэл ядууралтайгаа тэмцэхгүй байгаа юм бэ? Бидний 20 гаруйхан хүн Засгийн Газрыг хөдөлгөөд, УИХ-д ногдол ашиг олгох тогтоолын төслөө өргөн барьчихаад байна. Гэхдээ асуудал их байна. 5 жилийн хугацаанд хувьцаагаа худалдаж ав гэдэг зүйл яригдаж байна. Яагаад авах ёстой гэж? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмадууд 1 сая төгрөгөөр хувьцаагаа төрд зарсан гэдэг. Энэ өөрөө компаний тухай хуулиараа буруу явсан зүйл. Тэгвэл бидний ногдол ашгийг 2012 оноос хойш өгөхгүй яасан юм бэ? Энэ 5 жил гэдгийг бид цуцлуулахын төлөө тэмцэнэ. Иргэн бүрт цагаан сараас өмнө 580 мянган төгрөгний ногдол ашиг өг" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД