Хуурамч хаягны цаанаас үйлдэгдэх гэмт хэрэг 18 дахин ӨСЖЭЭ
Монгол Улсын хувьд цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо жил ирэх туса өссөөр байгаа. Тодруулбал сүүлийн таван жилийн хугацаанд нийт 23 мянган гэмт хэрэг цахим орчин дахь хуурамч хаягны араас үйлдэгдсэн нь тогтоогджээ.
Жил бүр цахим орчин дахь хуурам хаягны цаанаас үйлдэх гэмт хэрэг 5-18 дахин өсөж байгаа үзүүлэлттэй байна.
Эдгээр гэмт хэргүүд нь дотроо амиа хорлох, залилах, бэлгийн мөлжлөг, заналхийлэх, сэтгэл санааны хохирол учруулах, хүний нэр төрд хууль бусаар халдах зэрэг төрлүүд ихэнх хувийг эзэлж байгаа аж.
Олон улсын түвшинд дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлж IP6 системийг ашигладаг байна. Уг систем нь мета-гийн хууль ёсны шаардлагын дагуу хувь хүмүүс утасны дугаараар бүртгүүлэн хэрэглэгч болох, тухайн хувь хүний нэр, зургийг хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлдэг систем аж. Цахим орчин дахь хаягууд бүгд өөрийн тодорхой эзэнтэй болж, нэр нүүрээ нуусан хаягуудаас хууль бус үйлдэл гаргахаас сэргийлж байгаа нь олон талын ач холбогдолтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ