ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ
Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн. Өнөөдөр Сонгинохайрхан уулын ар энгэрт байрлах “Хэлмэгдэгчдийн дурсгалын хөшөө” цогцолборт цэцэг өргөж, хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэл, дүүргийн салбар комисс, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд хэлмэгдэгчдийн ар гэрийн төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ