Монголбанкны Дэд Ерөнхийлөгч их дээд сургуулиудын оюутнуудад лекц уншлаа
“Дэлхийн хуримтлалын өдөр-2023” аяны хүрээнд буюу 2023 оны 10 дугаар сарын 10, 11-ны өдрүүдэд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хоёр салбар сургуулийн болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, оюутнуудтай “Эдийн засгийн төлөв байдал” сэдвээр сургалт, уулзалтыг зохион байгуулж, хувийн санхүү, эдийн засаг болон бусад сонирхсон асуултуудад нь хариулт өгч, чөлөөт ярилцлагыг өрнүүллээ.
Дэлхийн 170 гаруй оронд жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн хуримтлалын өдөр” болгон тэмдэглэж, тус өдрийг угтан хуримтлалын ач холбогдлыг тайлбарлан таниулах өргөн хүрээний үйл ажиллагааг зохион байгуулдгаараа онцлогтой.
“Дэлхийн хуримтлалын өдөр-2023” аяныг Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, арилжааны банкнууд болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Хамтдаа хуримтлуулж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор тэмдэглэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ