ТЯНЬЖИН БООМТЫН ТҮГЖРЭЛИЙГ ТАЙЛНА

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Тяньжин хотын орлогч дарга Жу Пен тэргүүтэй төлөөлөгчид болон Тяньжины далайн боомтын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

 

Тяньжин боомтод чингэлгүүд 50-60 хоног саатдаг, 500-1000 долларын нэмэлт төлбөр, шан харамж төлсөн тохиолдолд хурдан ачигддаг асуудал үүсээд байна. Авлига өгвөл ачаагаа 1 хоногт авдаг, албан журмаараа явбал жар хоног саатдаг асуудлаас болоод импортын барааны үнэ өртөг өсөх, хангамжид нөлөөлж, Монгол Улс хохирч байгааг Тяньжин хот болон боомтын удирдлагууд анхаарч ажиллахыг хүслээ.

 

Тяньжин боомтын үйлчилгээний хураамж 100 доллар байхад манай компаниуд 300 доллар төлдөг, Тяньжинаас Эрээн хүртэл төмөр замаар чингэлгийн тээврийн тариф 5500 юань байхад импортлогчид 2000 доллар төлж байгаа асуудлыг судалж бууруулах арга хэмжээ авах талаар ярилцлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ