Орон нутгийн нисэх буудлуудыг концессоор олгох уралдаант шалгаруулалтын танилцуулга, мэдээлэл
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар болон Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан”, Ховд аймаг дахь “Ховд”, Хөвсгөл аймаг дахь “Мөрөн”, Дорнод аймаг дахь “Чойбалсан” нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах концессын төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтыг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс зарлаад байна.
Энэхүү концессын төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтыг сонирхож буй хуулийн этгээд, түүний нэгдлийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагт Зам, тээврийн хөгжлийн яамны 301 тоот өрөөнд зохион байгуулагдах концессын төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын танилцуулга, мэдээлэл хүргэх арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ