УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТ 87 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон зарлаж, авто замын салбарт ЧАНАРТАЙ ЗАМ, ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ зорилт тавьсан.
Тэгвэл 2023.10.20-ны өдрийн байдлаар олон улс, улсын чанартай 14.891.5 км авто замын урсгал засвар арчлалтын ажил 87 хувьтай хийгдсэн байна.
Улсын чанартай авто зам, гүүрийн завсар арчлалтын гүйцэтгэлийг бүсчлэн танилцуулья.
Төвийн бүс буюу Төв, Өвөрхангай аймгуудад хийгдсэн авто замын ажил 90 хувь
Хангайн бүс нутаг буюу Архангай, Завхан, Увс аймагт 88 хувьтай,
Хойд бүс буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон, Хөвсгөл аймагт 70.2,
Говийн бүс нутаг буюу Дундговь, Өмнөговь аймаг 89 хувь, Говьсүмбэр, Дорноговь аймаг 94 хувь,
Баруун бүс буюу Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий аймаг 91 хувь,
Зүүн бус буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг 96 хувийн тус тусын гүйцэтгэлтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ