Ложистикийн төвийн байгууламжийг түрээслүүлнэ
“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Төв аймгийн Аргалант суманд байрлах 4 га газар /Оффисын барилга 210м.кв, Махны агуулахын байр 200м.кв, Түүхий эдийн агуулах 600м.кв, харуулын байр/ дэд бүтэц, худаг бүхий нийт 1010м.кв талбайд иж бүрэн үйлдвэрлэл явуулах боломжтой Ложистикийн төвийн байгууламжийг түрээслүүлнэ.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09:00 цагт |
Материал хүлээн авах хаяг | Улаанбаатар хот-Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, 18А-1, Namac building, 2 давхар “Хөдөө аж ахуйн бирж”ХХК |
Материал нээх хугацаа, хаяг байршил | 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагт |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | 1м.к нь 3,000.00 (гурван мянган) төгрөг буюу нийт 1010м.к бүхий объектийн талбайн нэг сарын түрээсийн төлбөр 3,030,000.00 (гурван сая гучин мянган) төгрөг. |
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл | Түрээслэгч нь үйл ажиллагаа явуулж буй чиглэлээрээ авсан тусгай зөвшөөрлийн мэдээллээ ирүүлнэ. |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл | · Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд, бүрэн бүрдүүлж битүүмжлэн ирүүлнэ. Бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна.
· Оролцогч нь зарын дагуу заасан хугацаанд материалаа өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан түрээслүүлэгчийн бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө. · Сонгон шалгаруулалтын материалыг дүгнэх үнэлгээний хуудаст материалын бүрдэл, туршлага, ажиллах хүчний чадвар, санхүүгийн чадвар, төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх үнийн санал зэргийг харгалзан, хувилж бодох аргачлалаар үнэлгээг өгч сонгон шалгаруулна.
|
Бүрдүүлэх материал | · Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;
· Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ажил төстэй ажлын гэрээний хуулбар); · Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт); · Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар; · Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал ……………………………………………………………………….
|
Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Хаяг: Улаанбаатар хот-Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, 18А-1, Namac building, 2 давхар
Холбогдох албан тушаалтан: ЗСХ-ийн нярав Б.Шийрэвдулам.
Утасны дугаар: 99050797, 99087371, 88048267
СЭТГЭГДЭЛ БИЧИХ