“Хэл зохиол судлал” эрдэм шинжилгээний хурал болно
Арваннэгдүгээр сарын 28-ны мягмаг гарагт болох зарим үйл явдлын тойм:
08.30-09.00 цагт: Төрийн ордонд: “Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний хөгжлийн 2024 оны илтгэл”-ийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс танилцуулна.
08.00-10.30 цагт: Уул уурхайн нөлөөллийн талаарх “Мэдлэгт хөтлөх номтой цаг” цувралаар дата экспертүүдийн ярилцлага явагдана.
08.30 цагт: Уран зургийн галерейд: “Хэл зохиол судлал” эрдэм шинжилгээний хурал болно.
08.30-14.00 цагт: Хүүхэлдэйн театрт: Монгол Улсын Гавьяат багш Л.Галмандах агсны 70 насны ойд зориулсан “Бөөн баяр” хүүхдийн дууны улсын уралдаан эхэлнэ.
10.00 цагт: СТӨ-нд: “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд оюуны өмч, зохиогчийн эрхийн талаар оюутан залуучуудын “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулна.
11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: “Хулгайг мартаж үл болно. Бид хулгайчдыг уучилж болохгүй” сэдвээр хэвлэлийн бага хуралтай.
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна.
12.00 цагт: ХӨСҮТ-д: БНХАУ-д амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа болон хатгалгааны кластер өвчлөл хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байгаа талаар мэдээлэл өгнө. Утас: 8964-7777.
15.00 цагт: “Гранд хаан- Irish, Function hall”-д: Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцсон ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ болно. Утас: 9139-9149.
15.00 цагт: Улаанбаатар дахь Русский дом-д бүрэн хэмжээний 3D диорам бүтээх ОХУ-ын мэргэжлийн "Невский баталист" уран бүтээлийн студийн төлөөлөгчдийн уулзалт болно. Оросын уран бүтээлч нар Халхын голын ялалтын 85 жилийн ойд зориулсан уран бүтээл хийхээр ирээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ