Ч.Сайханбилэг рүү 2023 онд 800 тэрбум төгрөг шилжүүлсэн Д.Сүндийг хугацаанаас нь өмнө тэнсэнгээр суллана

Говьсүмбэр аймгийн шүүхээс "Нэткапитал" ББСБ-ын үүсгэн байгуулагч Д.Сүндийг хугацаанаас нь өмнө тэнсэнгээр  суллах шийдвэрийг  гаргасан байна. 

Тодруулбал, Н.Сүндий нь шүүхээс гурван жилийн хорих ял шийтгэгдэж, Говьсүмбэр аймгийн 425-р хорих ангид ял эдэлж байсан.  Тэр өдгөө хоёр жил, 23 хоногийн ялыг эдлээд байна. Улмаар 11 сар найман хоног үлджээ.

Шүүхийн шийдвэр албажин гарсны дараа өнөөдөртөө багтан Д.Сүндийг хорих ангиас суллах юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр  Н.Сүндийгийн үүсгэн байгуулсан "Нэткапитал" ББСБ-аас 2023 онд л гэхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хүчинтэй кредит картын данс руу 4 удаагийн үйлдлээр 800 гаруй тэрбум төгрөг шилжсэн болохыг эх сурвалжууд мэдээлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Zocnin (24.114.24.42)
    Эх орон эцэг эх чинь чамайг эрхлүүлж өсгөсөн.Чамайг эх орондоо хэрэгтэй хүн болоорой гээд дуртай сургуульд чинь. Явуулж дуртай албан тушаалыг чинь өгсөн.харин чи хайр даасангүй.харийн нутагт очоод өөрийгөө өмгөөлөн арчаагүй царайлж шуналаар олдсон мөнгөөрөө туйлж байх шив дээ
    2023 оны 11 сарын 11 | Хариулах