Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудаар нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсийг цэвэрлүүлж байна

Улаанбаатар хотод орсон их хэмжээний цасны улмаас замын халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийтийн эзэмшлийн зам, талбайн цас, мөсийг цэвэрлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байна.

Тус ажилд шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудыг хамруулж, нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн 34.3 га талбайн цас, замын халтиргаа гулгааг цэвэрлүүллээ. Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудыг нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, мод тариалах, гамшгийн эрсдэлийг бууруулах, сэргээн босголт болон шарилж зулгаах зэрэг ажилд татан оролцуулж байгаа нь иргэдэд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тустай ажил болж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин