"Өчигдрийн түгжрэлд 28 удаа галт тэрэг явж өнгөрсөн болон цас орсон нь нөлөөлсөн" гэв
Улаанбаатар хотод өчигдөр орой авто замын түгжрэл дээд цэгтээ хүрч, бидний хэлж заншсанаар 0 зогсолт болсон.
Түгжрэл үүссэн шалтгааны талаар Тээврийн цагдаагийн албанаас дараах тайлбарыг өглөө.
Тодруулбал арваннэгдүгээр сарын 8-ний өдрийн 15:00 цагаас эхлэн Улаанбаатар хотын гудамж замд хөдөлгөөний ачаалал үүсэж, тээврийн хэрэгслийн эрчим удааширсан шалтгаан нөхцөлийг тогтоов.
Үүнд:
- СХД-ийн нутаг тавдугаар баазын уулзвараар нийт 28 удаа галт тэрэг явж өнгөрсөн. Тухайн гармыг цас орсны улмаас хааж цасыг цэвэрлэсэн.
- БГД Эрчим хүчний гудамжинд ачааны автомашин шалтгаан тодорхойгүй эвдэрч зогссон.
- Цас орсны улмаас авто зам дээр халтиргаа гулгаа үүсэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим удааширсан.
- ХУД-ийн ХААИС-ийн зүүн талд ачааны автомашин шалтгаан нь тодорхойгүй эвдэрч зогссон зэрэг шалтгаануудаас үүдэлтэй авто замын түгжрэл саатал бий болсон байна.
Гудамж замын хөдөлгөөн зохицуулалтад нийт 142 цэгт 284 алба хаагч, 68 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэв.
Жолоочдыг замын хөдөлгөөнд соёлтой, хүлээцтэй хандаж цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД