“Хэвлэл мэдээлэл ба хүүхэд хамгаалал” хэлэлцүүлэг болж байна

Соёлын яам НҮБ-ын Хүүхдийн сантай байгуулсан 2023 онд хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-нд тохиодог “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг тэмдэглэдэг. Энэ хүрээнд “Хэвлэл мэдээлэл ба хүүхэд хамгаалал” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.  

Хэлэлцүүлгийн үеэр  

  • НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсад өгсөн зөвлөмж, түүний хэрэгжилт
  • Телевизийн контентын эрх зүйн зохицуулалтад хийсэн мониторинг судалгаа
  • Гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэхэд анхаарах асуудал
  • Хүүхдийн асуудлыг сурвалжлах арга зүй
  • Хүүхдийн аюулгүй байдал ба хэвлэл мэдээллийн суурь боловсрол сэдвээр оролцогчдод танилцуулж байна.

Мөн холбогдох төрийн болон хамтын удирдлагын байгууллагуудын удирдлагуудыг оролцуулан хүүхэд хамгаалал ба хэвлэл мэдээлэл сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг болов.

Хэлэлцүүлгийн үр дүнд цахим орчин, хэвлэл мэдээллийн салбарт хүүхдийн эрхтэй хангахтай холбоотой хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж, тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчныг сайжруулах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох гарц шийдлийн талаар оролцогч талууд санал солилцох юм. Уг санал дүгнэлтэд үндэслэн зөвлөмж боловсруулж төрийн захиргаад, хууль сахиулах байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ