Шадивлан орчмоос сураггүй болсон 22 настай залууг хайх ажиллагааг зогсоожээ

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 24 дүгээр хороо,  “Шадивлангийн зуслан”-д иргэн Б нь 10.17-ны өдрийн 12:00 цагийн орчим сураггүй болсон тул эрэн хайх, аврах ажиллгаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 10.18-ны өдрийн 00:00 цагт  хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид эрэлч нохой, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд оршин суугч, иргэн Б/22 настай эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.19-ний өдрийн 08:38 цагаас 15:35 цаг хүртэл “Шадивлангийн зуслан”, “Ойн дурсамж” амралтын газрын урд талын ойн модон дунд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд Цагдаагийн байгууллагатай зөвшилцөж зогсоосон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ