Хүнсний дэлгүүр мөргөсөн автомашины жолооч бэртжээ

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт автомашинаар байшин мөргөсөн осол гарчээ.

Тодруулбал V хорооны “Жаргалант”-ын 28 дугаар гудамжинд хүнсний дэлгүүрийн байшинг суудлын автомашин мөргөж нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 10.18-ны өдрийн 11:40 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км зам туулан 12:02 цагт очиход хүнсний дэлгүүрийн 15х10 метрийн хэмжээтэй байшинг 32 настай эрэгтэй жолооч суудлын автомашинаараа мөргөж автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ