S.Outlet, Aqua garden, Шунхлай ШТС-ыг нураах компанийг ирэх долоо хоногт шалгаруулна
Өнгөрсөн зун үер бууж, томоохон хороолол, хотхонууд усанд автсан. Үүний дараагаар S.Outlet худалдааны төв, Шунхлай бензин колонк, Aqua garden хороолол нь үерийн ус гольдролоороо урсаад өнгөрөхөд саад болж буйг тогтоож, нураах шийдвэр гаргасан.
Нийслэлийн засаг дарга асан Д.Сумъяабазар тухайн үед буулгах шийдвэрийг эрчимжүүлэх чиглэл өгч, эхний алхмуудыг хийсэн. Тэгвэл нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын шинэ захирагч Х.Нямбаатар уг ажлыг үргэлжлүүлж, энэ амралтын өдрүүдэд өдрүүдэд S.Outlet, Шунхлай бензин колонкийг нураах чиглэлээр газар дээр нь ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Мөн Aqua garden хорооллыг эрчим хүчийг нь тасалсан ч барилгын ажлаа үргэлжлүүлээд байгааг зогсооно. Байгаль орчны ерөнхий байцаагчийн гаргасан нураах шийдвэрийг хууль тогтоомжоороо нийслэлийн Засаг дарга, түүний харьяа албад гүйцэтгэнэ гэсэн юм.
Ямартай ч энэ амралтын өдрүүдэд нийслэлийн засаг дарга нураах барилга, байгууламжтай очиж танилцаад, ирэх долоо хоногт албадан нураах гүйцэтгэгчийг шалгаруулна. Үүний дараа шийдвэр хэрэгжих юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ