Ургийн гажиг шинжилгээний зардлыг даатгалаас хариуцна

Пренатал илрүүлэг шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

Өөрөөр хэлбэл, пренатал илрүүлэг шинжилгээ буюу төрөлхийн гажигтай хүүхэд төрүүлэх, урагт удамшлын эмгэг байгаа эсэх, түүний эрсдлийг үнэлж байгаа ургийн эмгэгийн илрүүлэг шинжилгээний хоёрол болон гурвал тестийг эмчийн заавраар лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад хийлгэх бөгөөд нийт төлбөрийн 30 хувийг даатгуулагч өөрөө хариуцан төлнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ