Энэ сарын 12-нд тархсан үнэрийн учрыг олоогүй л байна
Энэ сарын 12-нд нийслэлийн зарим бүсэд “үнэр” тархсан. Үүнийг тодорхойлохоор Нийслэлийн онцгой байдлын газар, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Дүнжингарав худалдааны төвийн орчим орчны агаарын чанарын хэмжилтийг хөдөлгөөнт явуулын хэмжилтийн AQMS-9000 харуулаар хийжээ.
Хэмжилтийн дүнгээс үзэхэд, агаарын чанарын стандартаас олон дахин давсан зүйлгүй, орчны агаарын чанарын 19 суурин харуулуудын адил үзүүлэлт хэмждэг. Сүүлийн 24 цагийн суурин харуулуудын хэмжилтийн үзүүлэлтэд онц ноцтой байдал ажиглагдаагүй гэж Эрчим хүчний сайд, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Чойжилсүрэн мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД