Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар дулаарна

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай, сэрүүхэн байна.

2023 оны аравдугаар сарын 18-наас 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Аравдугаар сарын 18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно.

Салхи ихэнх хугацаанд нутгийн баруун хэсгээр секундэд 6-11 метр, 18, 19-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхэнд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…0 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байна. Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар дулаарна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ