Төсвийн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн ашигтай гарчээ

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2023 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.1 их наяд төгрөг буюу 40.7 хувиар өсчээ.

Харин тэнцвэржүүлсэн орлого 16.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.4 их наяд төгрөг буюу 46.9 хувиар өссөн байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 14.7 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.55.191.194)
    2024 оны сонгуулиар "ШИНЭ НАМ"-ыг сонгож 5 ТОЛГОЙГОО өмчлөн авч өрнөөсөө салж,БАНКНЫ МӨНГӨ ХҮҮЛЭГЧДЭЭС САЛЪЯ,УЛНААСАА ГАРЪЯ, АВЛИГЧДЫН ХӨРӨНГИЙН ХУРААЖ, ХУУГААР НЬ ШОРОНД ХИЙЕ.
    2023 оны 10 сарын 18 | Хариулах