Улаанбаатарт 8 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ, ойрын өдрүүдэд уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай, сэрүүхэн байна.
2023 оны 10-р сарын 16-ны 20 цагаас 10-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +11...+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5...-7 градус, бусад хэсгээр -1...-3 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.
2023 оны 10 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн баруун хэсгээр секундэд 6-11 метр, 18, 19-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхэнд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +11...+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...0 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна. 20-ноос ихэнх нутгаар дулаарна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ