Мөрдөн байцаалтын мэдээллийг ил болгосон хүнд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцохгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  танилцуулав.

Өнөөдрийн бүлгийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцжээ:

  • -2024 оны улсын төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүүсэн хуулийн төслүүд
  • -Намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай
  • -Эрүүгийн уульд нээлт өөрчлөлт оруулах тухай.

Засгийн газар газрын 5 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьжээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс намын бүлэгт Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор шаардлага хүргүүлжээ. Энэ төслийн 21.9 дэх заалтад мөрдөн байцаалтын мэдээллийг ил болгосон, задруулсан хүнд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцдог болох тухай заажээ.

Энэ заалт иргэдийн мэдэх эрхийг хаасан, сэтгүүлчдийн мэдээлэх ажлын хүрээг хумьж байна хэмээн Төрийн ордонд ажилладаг сэтгүүлчид эсэргүүцсэн юм. Энэ дагуу намын бүлэг ХЗДХ-ийн сайд Н.Энхбаярын мэдээллийг сонссоны дараа дээрх заалтыг хуулийн төслөөс хасжээ.

Эрүүгийн хуулийн төслийн богино хугацаанд боловсруулсан тул нийтээр хэлэлцүүлээгүй гэдгийг Д.Тогтохсүрэн дарга онцлов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.55.191.194)
    2024 оны сонгуулиар "ШИНЭ НАМ"-ыг сонгож 5 ТОЛГОЙГОО өмчлөн авч өрнөөсөө салж,БАНКНЫ МӨНГӨ ХҮҮЛЭГЧДЭЭС САЛЪЯ,УЛНААСАА ГАРЪЯ, АВЛИГЧДЫН ХӨРӨНГИЙН ХУРААЖ, ХУУГААР НЬ ШОРОНД ХИЙЕ.
    2023 оны 10 сарын 18 | Хариулах