"Замын-Үүдийн ачаа тээврийн терминалыг 11 дүгээр сард нээхээр төлөвлөж байна"

Замын-Үүдийн ачаа тээврийн терминалыг улсын комисс хүлээн авч байгаа бөгөөд ирэх 11 сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн 24 цагийн үйл ажиллагаатай болгох бэлтгэлийг Хятадын талтай хамтран хангаж байгаа талаар Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга мэдээллээ.

Харин Алтанбулаг боомтын зорчигч тээврийн терминалыг ирэх сард нээх товтой байгаа аж. Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтад Asian Development Bank Mongolia 6.4 сая USD-ын санхүүжилт олгож байгаа аж. 

Түүнчлэн Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгын мэдээлснээр, боомт дагасан автозамын бүтээн байгуулалтыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна. Харин төмөр замын барилга байгууламжид олон улсын хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн Хот, хөдөөгийн сэргэлт бодлоготой Боомтын сэргэлтийн бодлого уялдуулах үүднээс боомтууд чиглэсэн автозам тавьж буй компаниудад сум суурин газруудаар дайруулан тавихаар төлөвлөж буй. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ