Энэ сарын 14-өөс нойтон цас орж хүйтэрнэ

Энэ сарын 14-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн зарим газраар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс,  Эг, Үүр, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч, 16-наас нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (172.58.0.175)
    Төмс хураалтыг яаралтай дуусгах,хүн,хүч нэмж татах зохион байгуулалтын ажил нэн хэрэгтэй байна даа.Төмс газартайгаа БАНДАН ТАС болчихвол ард олонд хэцүү еэ.
    2023 оны 10 сарын 15 | Хариулах