НОБГ: Газ шиг үнэр тархсан асуудлыг тодруулахаар ажиллаж байна
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй газ шиг үнэр үнэртсэн гэх асуудалтай холбоотойгоор мэдээлэл өглөө.
Тэрээр "Өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэрт хийн газ үнэртэж байна гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдлаа. 2023 оны аравдугаар сарын 11-ны 22.00 цагаас 10 дугаар сарын 12.00 цагийн орчимд БЗД-ийн 11 дүгээр хороо, Хонхор орчмоос эхлэн Улиастай, Дүнжингарав, Их монгол хороолол, Сүхбаатар дүүрэг, 100 айл, Хан үүл дүүрэг, Хар хорин зах зэрэг орчмын иргэдээс газ үнэртлээ гэсэн 230 орчим дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр дэлбэрсэн талаар дуудлага мэргэжлийн байгууллагад дуудлага ирээгүй. Хяналтаар илэрсэн зүйл байхгүй. Тавантолгой үйлдвэр шинэ туршилт хийсэн зүйлгүй байна. БЗД-ийн 26 дугаар хороонд юунаас болж газ мэт үнэр үнэртэж байгааг тодруулахаар холбогдох алба хаагчид ажиллаж байна. Дүгнэлт мэдээлэл эцсийн байдлаар гараагүй. Айл өрхийн агааржуулалтаар үнэртэж байгаа зүйл газ биш. БЗД-ийн хэмжээнд 14 газын клонк, нэг агуулахад үзлэг шалгалт хийсэн. Илэрсэн зөрчил алга. Дүнжингарав орчимд 800 милометрийн бохирын шугамаас хүчтэй үнэр үнэртсэн. Үнэрийг нь үзтэл ажилласан тос, масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлттэй шалгалтын ажлыг явуулж байна. Шалгалтын хүрээнд 500 метрийн бохирын шугамыг шалгаж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД