Хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатарыг НИТХ-ын санал хураалтаар 78.6 хувь нь дэмжив

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг өнөөдөр Хангарди ордонд хэлэлцэв. 

Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 78.57 хувийн саналаар Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулахаар дэмжлээ. 

Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлэх тухай тогтоолыг хуралдааны даргалагч НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан уншиж танилцуулав. 

Тэрбээр "Бид тогтоол баталж, Ерөнхий сайдад хүргүүлнэ. Та бүхэнд тогтоолын төсөл уншиж танилцуулъя.

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшиж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 78.57 хувийн санал авсан Х.Нямбаатарыг Улаанбаатар хотын захирагчаар томилуулахаар нэр дэвшүүлсүгэй.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдааны шийдвэр, холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлах ажлыг зохион байгуулахыг хуралдааны даргалагч Ж.Батбаясгаланд даалгасугай" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ