Ноолууурын ээрэх үйлдвэр байгуулах төслийг дэмжихээ мэдэгджээ

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Лаура Ботта, “Дэлхийн экспо 2030”-ийн асуудал хариуцсан Тусгай үүргийн Элчин сайд Ромео Орланди тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тусгай үүргийн Элчин сайд Р.Орланди “Дэлхийн экспо 2030” олон улсын үзэсгэлэн яармагийг зохион байгуулах хотын эрхийн төлөө Бүгд Найрамдах Итали Улсын Ром, Саудын Арабын Эр-Рияд, БНСУ-ын Бусан хотууд өрсөлдөж байгаа. Дараагийн шатны сонгон шалгаруулалт энэ оны 11 дүгээр сарын 28-нд Парис хотноо болох талаар дэлгэрэнгүй танилцуулжээ.

Үүнтэй холбогдуулан сайд Х.Болорчулуун Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, 2024 оноос эхлэн зөвхөн угаасан, самнасан ноолуур экспортлох бодлого баримтлах талаар тэмдэглэснийг ХХААХҮЯ мэдээллээ.

Түүнчлэн БНИУ-ын тал Монгол Улсад ноолуурын ээрэх үйлдвэр байгуулах төслийг дэмжихээ мэдэгджээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ