Хүнсний ногооны хураалт 70 хувьтай байна

2023 оны аравдугаар сарын 10-ний байдлаар улсын хэмжээнд хүнсний ногооны хураалт 70 хувьтай байна.

 

102.6 мянган га-гаас 156.0 мянган тонн үр тариа хураагаад байна.

 

Үүнээс:

 

-93.5 мянган га-гаас 141.5 мянган тонн улаанбуудай,

 

-13.9 мянган га-гаас 133.3 мянган тонн төмс,

 

-9.5 мянган га-гаас 141.5 мянган тонн хүнсний ногоо,

 

-31.3 мянган га-гаас 77.6 мянган тонн тэжээлийн ургамал,

 

-32.9 мянган га-гаас 14.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

 

-Төмсний хураалт 76.4 хувь,

 

-Хүнсний ногооны хураалт 70.0 хувьтай үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Энхболд.х (172.59.196.9)
    1. Үр тарианы хураалт тэдэн хувь 2.Төмс хураалт тэдэн хувь 3.Хүнсний ногоо буюу нарийн ногоо тэдэн хувь гэж гаргаж байвал зүгээр санагдсан.
    2023 оны 10 сарын 13 | Хариулах