Хөрөнгө оруулалтын боломж, шинэ төслүүдийг онцолж байна
Хоёр дахь жилдээ зохион байгуулаглаж буй “Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ 2023 оны аравдугаар сарын 09-ний өдрөөс Шангри-Ла зочид буудалд болж буй юм.
“Mining week 2023” чуулганы гурав дахь өдрөө үргэлжилж, нүүрс болон газрын тосны салбарыг онцолж байна. Өнөөдрийн арга хэмжээг УИХ-ын дарга Г.Занданшатар нээлээ.
Энэ өдөр нүүрсний салбар дахь төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэлийн ажлууд, худалдаа, экспортыг нэмэгдүүлэх төлөвлөгөө, нүүрс гүн боловсруулах, нэмүү өртөг шингээх төслүүдийг танилцуулж, нүүрсийг биржээр борлуулсны давуу талууд, нүүрсний үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд ба гарц боломжийн талаар илтгэл тавигдана.
Монголын нүүрсний өрсөлдөх чадвар, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлж,
-Монгол Улс дэлхий даяар өрнөж буй цэвэр түлш, эрчим хүчний шилжилтэд хэрхэн бэлтгэх вэ?
-Ирэх жилүүдэд нүүрсний экспортын орлогоо нэмэгдүүлэх гарц, шийдлүүд, эрчим хүчний салбарыг найдвартай хангахын тулд нүүрсний уурхайнуудын үр ашгийг сайжруулах, зардлыг бууруулах, үнийг зах зээлийн зарчимд нийцүүлэх талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Гадаад зах зээлийн түншлэлээ хэрхэн бэхжүүлэх, баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг хэрхэн хөгжүүлэх зэрэг сэдвээр илтгэгчид хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Бага танхимд Газрын тосны эрэл хайгуул, ашиглалт болон газрын тосны бүтээгдэхүүн гэсэн хоёр сэдвийн дор оролцогч талууд илтгэл танилцуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, цаашдын чиг хандлагыг хэлэлцэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ