Налайхын төмрийн үйлдвэрт газ дэлбэрч, нэг иргэн нас баржээ
Налайх дүүрэгт газ дэлбэрч, 56 настай эрэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, есдүгээр сарын 25-ны 17:35 цагт цагдаагийн байгууллагын утсанд “Төмрийн үйлдвэрт газ дэлбэрч, хүн нас барсан байна” гэсэн дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад төмрийн үйлдвэрт ажиллаж байсан 56 настай эрэгтэй төмөр тасдаж байх үед газын баллоноос хий алдаж, дэлбэрсэн нь тогтоогджээ.
Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ