Долоон настай хүү мотоциклоос унаагүй, зодуулж нас барсан нь тогтоогджээ
Долоон настай З.С хүү есдүгээр сарын 25-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар тоотод байрлах гэрээсээ гараад ор сураггүй алга болсон байдаг.
Хүүг Дорнод аймгийн хэмжээнд эрэн хайж, гурван хоногийн дараа Хэрлэн голын ойролцоох дэрснээс цогцсыг нь олсон. Хүүгийн хойд эцэг гэх Б нь анхны мэдүүлгээрээ “Мотоциклоос унаад ухаан орохгүй болохоор нь айсандаа дэрсэнд хаячихсан” гэж мэдүүлсэн гэдэг. Тэгвэл хүү мотоциклоос унаагүй, хойд эцэгтээ зодуулж, амиа алдсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.
Хүүгийн цогцост хийсэн шинжилгээгээр дотор эрхтэн нь бяцарч, амьсгалын дутагдалд орсны улмаас амиа алдсан байж болзошгүй гэж гарчээ. Шүүх шинжилгээний дүгнэлт 10 хоногийн дараа гарах ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД