Гашуунсухайт-Ганцмод боомтын 19 км төмөр замын ажлыг 2024 оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

Гашуунсухайт-Ганцмод боомтын 19 км төмөр замыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан барилгын ажлыг эхлүүлж, Тавантолгой-Цогтцэций өртөөг 2023 оны дөрөвдүгээр улиралд багтаан төмөр замаар холбоно гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 

Төмөр замын бусад төслүүдийн талаар дараах мэдээллийг өгч байна. 
 
Замын-Үүд-Шаргын-Овоо чиглэлийн 14 км хос замын төслийн барилга угсралтын ажил 100 хувь дуусаж, тээвэрлэлт хийх боломж бүрджээ.

Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр замын барилгын ажлыг дуусгасан байна. 

Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426 км төмөр замын концесс эзэмшигчээр “Ийст корридор рэйлрөүд” ХХК, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн 1255 км төмөр замын концесс эзэмшигчээр “Эссенз саплайз” ХХК тус тус шалгарч, концессын гэрээ байгуулахаар ажиллаж буй аж. 

Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замыг энэ  оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгана гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ