"Монголын Сайхан Бүсгүй-2023"-ын алтан өргөмжлөлийг  бүжигчин Б.Болор хүртлээ

"Монголын Сайхан Бүсгүй-2023"-ын алтан өргөмжлөл, "Дэлхийн мисс 2023"-т оролцох үндэсний ялагчийг тодруулах шалгаруулалт өчигдөр орой Хүүхдийн ордонд болжээ. 

Энэ талаар Хатан-Эрдэнэ холбооноос тодруулахад “Монголын сайхан бүсгүй-2023 наадмын хагас шигшээ шатанд 13 бүсгүй шалгарснаас Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол бүжигчин Б.Болор алтан эрдэнийн өргөмжлөл зүүж, "Дэлхийн мисс 2023" тэмцээнд оролцох эрхийг авсан.

Б.Болор нь 2018 онд Монгол Улсын Консерваторийг бүжгийн жүжигчин мэргэжлээр, 2023 онд СУИС-ийг бүжиг дэглээч, найруулагчаар төгссөн мэргэжлийн бүжигчин бөгөөд ирэх 12 дугаар сард Энэтхэг улсад 130 орчим орны гоо бүсгүй өрсөлдөх дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болж байна" гэв.

Тэрбээр хагас шигшээ шатны шалгаруулалтад шанзтай бүжгээр авьяаслаг миссийн шагналыг хүртсэн бол төгсгөлийн шатанд "Тэнгэрийн хутагт" бүжгийн жүжгийн Равжаа хутагт, түүний хайртай бүсгүй Цогзул нарын дуэт хэсгээс бүжиглэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.179.24.72)
    УТГАГҮЙ МАА ДЭХИЙН МИССД ОРОЛЦОХ БҮСГҮЙ ГЭХЭД ИЙМ МИСС УНИВЕРСИД ОРЖ БАЙГАА БҮСГҮЙЧҮҮДИЙГ БАС ХАРЧИХ ЦАРАЙ МУУТАНГУУДЫГ ЦУГЛУУЛААД ШОУ ХИЙГЭЭД БАЙГАА МУУ ХААШАА БЭ ТЭМЦЭЭН УРАЛДААНЫГ ЗАГВАРААС САЛГАМААР БАЙНА. МОНГОЛД ХӨӨРХӨН ӨӨГҮЙ БҮСГҮЙЧҮҮД ЗӨНДӨӨ БИТГИЙ ТЭМЦЭЭНД ХОЛИОН ХИЙЖ БАЙГАА Ч. БИТГИЙ НЭР УНАГААД БАЙ ГЭЖ БАЙНА. МИСС ЧИНЬ ЦЭВЭР ЦАРАЙ ТӨРХ ШҮҮ ДЭЭ ЭНЭ БҮСГҮЙ ЧИНЬ ЦАРАЙ МУУТАЙ БАЙНА. ХАМАР ТОМТОЙ ХЭЛБЭРГҮЙ ГОО САЙХАН МЭДЭХГҮЙ БОЛ БИТГИЙ МИСС РҮҮ ХҮРТЭЛ ОРООД БАЙ.
    2023 оны 10 сарын 27 | Хариулах