Монголын Уул уурхайн 7 хоног эхэлнэ
Аравдугаар сарын 9-ний даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана. Байнгын хороодын хуралдаан болно.
09.00-17.30 цагт: ХААИС-д: “Хот суурин газрын ландшафтын архитектур-2023-Хотын байгальд түшиглэсэн шийдэл” олон улсын хурал болно. “Байгальд түшиглэсэн ландшафтын архитектур төлөвлөлтийн орон зайн шийдэл” үзэсгэлэн “Хатан Туул” театрт 9-10-нд нээгдэж байна.
10.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд. "Mining week-2023" эхэлнэ. Утас: 9204-9000.
11.00 цагт: Төрийн ордонд: ХҮН намын дэргэдэх Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид болон эдийн засагчид ирэх оны Төсөв, мөнгөний бодлогын талаар мэдээлэл хийнэ. Утас: 8800-2705.
11.00 цагт: Засгийн газрын ордны баруун хаалганд: Эцэг эхчүүдийн төлөөллүүд "Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг"-т ялын бодлогыг чангатгах хууль яаралтай батлах талаа УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.
11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Хүн амины хэргийг мөрдөж байсан байцаагч 50 сая төгрөгийн хахууль авсан нь илэрсэн ч торгуулиад өнгөрсөн. “Барс” зах дээр хүүгийнх нь аминд хүрсэн хэрэг илрэхгүй 5 жил болж байгаа талаар хохирогчийн ээж, өмгөөлөгч нар мэдээлэл хийнэ.
-УИХ-ын Ес зүйн хороо, МУИС хамтран "Нийгмийн ёс зүйн асуудал" хэлэлцүүлэг зохион байгуулна.
-“Зайсан Хилл” цогцолборт "Дэлхийн сансрын 7 хоног” үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ